header image

// Блогчин элчин сайд - Нутаг нэгтэндээ дуулгах сонин надад байна. Танд ч гэсэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээлэл шинэ байх тусмаа хүчтэй, бид бүгдээрээ байвал бүүр хүчтэй. Хөгжлийн түлхүүрийн оньсыг тал талаас нэгтгэн нийлүүлж бүтээцгээе. Урагшааа


Гадаадын иргэдийг буцахад дотоод хэргийн яам туслахыг хүсч байна.


Гадаадын иргэдийг буцахад дотоод хэргийн яам туслахыг хүсч байна.

Орчуулга
Эх сурвалж: ekonomika.idnes.cz/ministr-vnitra-chce-dat-cizincum-bonusy-za-odchod-f7x-/ekonomika.asp 4. ъnora 2009  8:33
  

Ilustračnн foto

Ажиллах хүчин дутмаг байсан асуудлыг жилийн өмнө гаднаас ажиллах хүч орж ирснээр шийдэж байсан билээ. Гэхдээ одоо өдрөөс өдөрт ажилгүй бологсод ихэсч, ядуу болон эцэстээ хууль бус бологсод олширч байна. Дотоод хэргийн яам гадаадын ажилчин иргэдэд буцахад бонус мөнгө өгөх замаар одоогийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх сонирхолтой байна.
Иван Лангер Европын...



» Төгсгөл = Гадаадын иргэдийг буцахад дотоод хэргийн яам туслахыг хүсч байна.


Аяны богц


Хэд хоногийн өмнө Брногоор аялал хийв. Яг үнэнийг хэлэхэд нээх таалагдаагүй ээ. Байшингууд нь бараан болоод ч тэр үү, тэр өдөр хүйтэн болоод ч тэр үү, эсвэл угаасаа тийм олон халтарууд байдаг болоод ч тэр үү, бүү мэд. Гадаадууд Монголчууд ямар баргар царайтай юм бэ гээл гайхаал байдаг, хэрэв бид баргар царайтай юм бол биднээс баргар нь Чехүүд л байх. Автобус, троллейбус, метронд ороод яаж өлөн нүдэлж суудал хайж байгааг та ажигласан уу, өрөнд орсон хужаа шиг барайчихаад, баярлаж баярлаж бас чадахгүй. За тэр ч яахав. Харин Монголчуудынхаа дэргэд сайхан байж нэлээн эрч хүч авсан шүү. Намайг хүлээж авч...



» Төгсгөл = Аяны богц


Чех рүү үнэгүй


Үнэгүй юманд мэдээж нугасгүй биздээ. Эээ дээ. Энд чинь ч гэсэн би ямар дуртай гээч. Та хэрэв чехэд ямар нэгэн байдлаар ажиллаж, эсвэл таны танил энд байдаг бол Яагаад заавал нэгжээ үрэх шаардлагатай гэж? Та бүхэндээ Чех дэхь оператор луу үнэгүй мессеж бичих арга зааж өгье.

За үндсэндээ гурван оператор байгаа. O2 , Vodafone , T-Mobile


O2 : sms.1188.cz/

Vodafone : www.vodafonesms.cz/index.php

T-mobile : sms.t-zones.cz/

Хэрэв нэг дороос бүх сүлжээ рүү явуулахын тулд www.dreamcom.cz/stahuj.php-аас энэхүү программыг татаж аваад суулгахад дурын сүлжээ рүүгээ үнэгүй бичнэ дээ

Үүг...



» Төгсгөл = Чех рүү үнэгүй


Trvaly pobyt


Байнгын оршин суух эрх (trvalэ pobyt) авах хүсэлтэй хүмүүс 2009,01.01-нээс Чех хэлний түвшин тогтоох шалгалт өгөх шаардлагатай болж дээ. Байнгын оршин суух эрхийг авахыг хүсэгч нь БНЧУ-д дор хаяж 5-н жил болсон байх шаардлагатай. Доорх хаягаар ороод илүү тодорхой мэдээлэл аваарай, Монгол тайлбар орчихсон байна.


cestina-pro-cizince.cz/index.php






» Төгсгөл = Trvaly pobyt


ti vole!!!!


ti vole!!! гэжв  Нээх мэдээ үздэг хүн болоод нэтээс хайлт хийгээд, эндхийн олон нийтийн үндсэн 4-н телевизийн нэгнийх нь сайт руу орлоо. Тэгээд дээд цонхон дээр нь RedNews гээд байхаар нь юу болохыг нь сонирхоод ортол Oohhh, damn. naked news on broadcasting. Багачуул хол байна шүү. tn.nova.cz/rednews/ Энэ улс чинь хаашаагаа ингэж завхайрах нь энэ вэ? За өөрийнхөө бодлыг илэрхийлье. Ардчилалыг бидний адил Америкаас сурч байгаа ч гэсэн, эдний бас юу хийх нь надад падлий байхгүй ч гэсэн, аливаа юманд хэмжээ хазаар шаардлагатай. Хувийн телевиз болохоороо дураараа ийм нэвтрүүлэг хийж цацаж байг...



» Төгсгөл = ti vole!!!!


Автобусны үнийг 1000₮ болгоё


Яарч байхад нэг секундын үнэ цэнийг мэдрэх ямар харамсалтай байдаг гээч. Өглөө босоод нэг сайн суниаж аваад, орноосоо өндийхийн өмнө өнөөдөр юу хийхээ төлөвлөн, энэ өдөртөө эрчтэй, зорилготойгоор сэрээд, амандаа дуртай дуугаа аялсан шиг өглөөний ундаа уулаа. Хичээлд явахад бүх юм бэлэн. Харин ганц зүйлийг л өглөөний тайван жиргэдэг шувуухай тооцоолсонгүй. Сүүлийн автобус 07.40-өөс гэдгийг, байрнаас гарахад 7.39. Хашаанаас гарлаа, зам руу харлаа, автобус явдаг цагтаа яг айсуй. Харайлгалаа. Бараг л буудал дээр ирэхийн алдад автобус явчихваа. Учир нь аль хэдийнэ 7.41 болсон байна.
Бүх нийтийн тээвэр болох...



» Төгсгөл = Автобусны үнийг 1000₮ болгоё


Cловакууд 2009.01.01-нээс евро хэрэглэж эхлэнэ


Cловакууд 2009.01.01-нээс евро хэрэглэж эхлэх ба энэхүү шилжилтийн хүрээнд зоосон багцыг худалдаанд гаргаж эхэлсэн байна. Тус багц нь 45 ширхэг словак-евро зоос агуулах ба 16,6 euro буюу 500Sk (словак корун)-тай тэнцүү. Нийт 1.2 сая ийм зоосон багцыг гаргасан боловч одоо бараг дуусч байгаа аж. Учир нь энэхүү зоосон багц болон шинэ зоосонд зориулсан түрийвч нь хамгийн түгээмэл зул сарын бэлэг болоод байгаа юм байна. Цагаан сарын үеээр шинэ зуут, 500тууд олдохоо больдогтой л адилхан юм даа. Шинэ оны 1 сараас Словакууд евронд орж байдаг, Чех 2012 онд орно гэж байгаа. Евро чинь чанга дэвсгэрт гэсэн билү
...



» Төгсгөл = Cловакууд 2009.01.01-нээс евро хэрэглэж эхлэнэ


Transport


Өөрийнхөө блогоос шинэ блогт харьяалагдах бичлэгүүд


...



» Төгсгөл = Transport


Чех миний нүдээр...


За ийм сүртэй нэртэй шинэ блог нээлээ. Нутаг нэгтэн 15000 шахуу Монголчуудад хамаатай учир энэхүү блогийг нээж байна. Сүүлийн үед болж байгаа орон нутгийн чанартай мэдээллийг "Аль Зажира"-аас урьтаж цаг алдалгүй хүргэж байнаа. Гэхдээ энэ бас гагцхүү ганц шалтгаан биш гэдгийг доорх бичлэгийг уншаад олж мэдэх болноо. 

Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ Монголоос 20 дахин жижигхэн, 10 сая хүн амтай, Төв Европын энэ улсын түүхээс гэвэл ер нь нимгэн талдаа.  Дэлхийн 1-р дайны дараа 1918 онд Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаарлан Чехословак байгуулагдсанаар орчин цагийн түүхийн хуудас...



» Төгсгөл = Чех миний нүдээр...







Энэ блогоос: Өөр блогууд унших
http://.blogmn.net
Нэвтрэх